Соёл, урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
Монгол улсын төрийн соёрхолт Ш. Гүрбазар: “Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын төрийн соёрхолт шагналыг надад хүртээлээ маш их баярлаж байна. Олон түмэн минь надад энэ шагналыг хүртээж байгаад бахархалтай байна. Эх орныхоо тухай шүлэг, бүтээлээрээ энэхүү шагналыг хүртлээ. Хүн ер нь монголоо л дуулж явбал ерөөлтэй, хийморьтой байдаг юм байна. Цаашид олон сайхан бүтээлүүдийг чадлаараа сайхан хийнэ, санаа байна" гэлээ.
АДМИН







Нийгэм








