Dark Light
Нийгэм | 2022-07-06

Г. Эрдэнэбилэг: Уран бүтээлч хүн хийж байгаа уран бүтээлдээ шунан дурлах ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл, хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс, олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл, урлагийг олон улсад сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Гавьяат жүжигчин Г. Эрдэнэбилэг: “Тэгш сайхан наадмын өдрүүд удахгүй болох гэж байгаатай холбогдуулан энэхүү цол тэмдгээр энгэрээ мялааж байгаад баяртай байна. Уран бүтээлч хүн гавьяа шагнал гэхээс илүүтэйгээр хийж байгаа уран бүтээлдээ шунан дурлах ёстой гэж боддог. Юуны түрүүнд төрүүлж, өсгөсөн аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Ээж минь тэнгэрийн орноос хүүгээ хараад баярлаж байгаа байх. Жүжигчний мэргэжилд чиглүүлж өгсөн С. Сугар багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Бодож, төлөвлөж байгаа уран бүтээлүүд их байна. Монголынхоо үүх түүхийг урлагаар дамжуулан туурвих нь зүйтэй гэж бодож, уран бүтээлүүд дээр ажиллаж байна. Монголдоо төдийгүй дэлхийн улс орнуудад урлаг, соёлынхоо үнэ цэнийг таниулах зорилготойгоор хичээж, ажиллаж байна” гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22