Dark Light
Нийгэм | 2022-07-06

Украинаас хулгайлсан Оросын далбаатай онгоцыг саатуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын далбаатай, олон мянган тн үр тариа ачсан усан онгоцыг Туркийн албаны хүмүүс Хар Тэнгисийн Карасу боомтод саатуулсан байна. Усан онгоцон дээрх үр тариаг Украины нутаг дэвсгэрээс хулгайлсан гэж Туркийн хил гаалийн албаныхан мэдэгджээ. 

Жибек Жолы усан онгоц оросуудад эзлэгдсэн Украины зүүн өмнөд эргийн Бердяанск боомтын хотоос хууль бусаар 7,000 тн үр тариа тээвэрлэн хөдөлсөн тухай Киев мэдээлсэн. Үүний дараахан Туркийн гаалийн алба шуурхай ажиллаж, усан онгоцыг саатуулжээ.

Карасу боомт дахь ажилтнуудын хэлснээр усан онгоц тээвэрлэж буй ачааныхаа гарал үүслийг тогтоох явцыг хүлээж байжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Жибек Жолы хөлгийг ОХУ-ын далбаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Эстони, Турк хоёр улсын хоорондын гэрээ ёсоор ачаа тээвэрлэдэг, Казакстаны мэдэлд байгаа гэжээ. 

Украины зүгээс Оросыг нутаг дэвсгэрээс нь үр тариа хулгайлж, олон улсын зах зээл дээр борлуулахыг оролдсон хэмээн буруутгасан байна. Украин нь дайн гарахаас өмнө дэлхийн нийт үр тарианы экспортын 15 хувийг дангаараа ханган нийлүүлдэг байсан юм. 

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22