Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн “Дунд тоомын-Ужиг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 79 км-т, Ө-50°48’00.0″, У- 98°06’36.0″/ 7 сарын 6-ны өдрийн 04:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 04:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газар иргэд нутагладаггүй бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээллээ.
АДМИН







Нийгэм








