Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум-ын Ихэр-Улаан багийн “Ихэр-Улаан" гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ тус сумын нутгаар 7 сарын 4-ний өдрийн 21:30-22:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо, мөндөр орсны улмаас бог мал хорогдож, гэр нурж, автомашины салхины шил мөндөрт цохиулж хагарчээ.
Тус сумын харьяат малчин У-гийн 5 ишиг, 2 ямаа, С-ийн 4 ямаа, 2 хонь, 2 ишиг, Г-ийн 9 ямаа, 4 хонь, 9 ишиг, 3 хурга, Ц-ын 196 хонь, 80 ямаа, 142 хурга, 74 ишиг, нийт 4 айлын 95 ямаа, 202 хонь, 90 ишиг, 145 хурга, нийт 532 бог мал хорогдож, мөн У-гийн 4 ханатай гэр нурсан, малчин Б-гийн “Марк-2” загварын суудлын автомашины салхины шил, гэрэл дохио, Ц-ын “Портер” загварын ачааны автомашины урд салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 7 сарын 5-ны өдрийн 19:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сум-ын нутгаар 7 сарын 4-ний өдрийн 23:10-00:00 цагийн хооронд ширүүн мөндөр орсны улмаас гэр нурж, автомашины салхины шил хагарчээ.
Тус сумын 2 дугаар багийн ... дугаар гудамжинд иргэн Ц-ын 5 ханатай гэр нурсан, иргэн А, Ө, А, Д, Б, И, Н, Ц нарын 8 суудлын автомашин, 1 ачааны автомашин, нийт 9 автомашины салхины шил мөндөрт цохиулж хагарсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 7 сарын 5-ны өдрийн 23:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
АДМИН







Нийгэм








