Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаан өрхөд өргөө цагаан гэр олголоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлэхдээ “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд үүнд үндэслэн Зөвлөлийн хурлаараа оруулж шийдвэрийг гаргадаг. Бид хүсэлт бүрийг шийдвэрлэх санхүүгийн боломж хомс. Нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорьсон” гэв. Ийнхүү 12, 13, 16 дугаар хорооны таван иргэн болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34-р ангийн гал сөнөөгч өргөө цагаан гэртэй болов.
Нийгэм | 2022-07-06
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм








