Dark Light
Нийгэм | 2022-07-06

Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ. 

May be an image of 2 people, people sitting, people standing and suit

Уулзалтаар Шадар сайд Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болсныг цохон тэмдэглэлээ. 

Элчин сайд Цай Вэньруй хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүсэл эрмэлзэл хоёр талд байгааг дурдаад, тээврийн үйл ажиллагаанд автомат удирдлагатай чингэлэг тээвэр зэрэг шинэ техник технологийн хэлбэрийг нэвтрүүлэхээс гадна уламжлалт аргаа  шат дараатайгаар сэргээх нь зүйтэйг онцолсон юм.

Мөн Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон зарим боомтын үйл ажиллагааг сэргээх зэрэг боломжтой бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх чиглэлийг Хятадын тал баримталж буйг Элчин сайд дурдаад хоёр улсын хооронд иргэний нислэгийг сэргээсэн нь чухал алхам болж буйг энэ үеэр хэллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14