Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11:40-20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол - 2022” наадам зохион байгуулагдана.
Зорилго: Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.
Зохион байгуулагдах үйл ажиллагаанууд:
• Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
- Нийслэлийн 9 дүүргүүд, 21 аймаг, 330 сумдын үндэсний хувцастай иргэд
- 13-р зууны үеийн баатрууд
- Үндэстэн ястнууд
- Монголын хүүхдийн ордон
- Монгол цамын хувцастай лам нар
- Мисс Монголиа
- Мэргэжлийн урлагийн байгууллагууд
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд
- Урлаг соёлын үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиуд
- Үндэсний бөхийн холбоо - Хүчит бөхчүүд
- Монголын уяачдын холбоо - Уяач хүүхдүүд,
- Үндэсний сурын холбоо - Харваачид
- Монгол шагайн харвааны холбоо - Харваачид
- Үндэсний хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд
• Ардын урлагийн тоглолт- Мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ
• Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
• Уралдаан, тэмцээн
- 21 аймгийн 330 сумдын шилдэг “Үндэсний хувцастай” оролцогч
- Шилдэг дээл урлаач
- Шилдэг бүжгийн уралдааны оролцогч
- Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд - Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүрэг, байгууллага
• Циркийн үзүүлбэр
• Үзэсгэлэн худалдаа
- Монгол зан заншлыг харуулсан гэр хотхон, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа
• Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт
• Дээлтэй диско
• Бусад олон нийтийн үйл ажиллагаанууд
- Монголын хамгийн том үндэсний дээлийг төрийн ордны урд дэлгэж байрлуулна
- Уран бичлэг, уран хайчилбар
- Үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал