Монгол Улсын хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны зөвшөөрлийг цахимжуулах ажлын хүрээнд загас агнуурын бүс нутагт загас агнах, барих зөвшөөрлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Уг цахим сайтаар https://ezagas.mn/ дамжуулан агнуурын бүс тогтоосон аймаг, сумдад ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг шат дараатайгаар хуулийн хугацаанд цахимаар олгох юм.
Тус сайтад Монгол оронд тархан амьдрах 79 зүйл, дэд зүйл загасны ерөнхий шинж, биологийн онцлог, амьдрах орчин, тархац, хамгааллын статусын талаарх сүүлийн үеийн мэдээллийг, тархацын тойм зурагтайн оруулж өгснөөр иргэдэд танин мэдэхүйн мэдээлэл давхар олгоно.
Мөн өөрийн зөвшөөрлийн талаарх мэдээллийг G-mobile гар утаснаас 131516 дуаарт мессеж бичиж авч боломжтой.
АДМИН








Нийгэм








