Dark Light
Нийгэм | 2022-07-07

“Баталгаажуулалтын гэрчилгээ”-г гардууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Онцгой байдлын байгууллага нь 2020 онд албаны хэмжээнд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт” тавин ажиллаж, байгууллагын хэмжээнд олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тэрчлэн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001 стандартуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа энэ жил магадлан аудитаар амжилттай хамгаалж, дахин баталгаажуулсан юм.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Дархан-Уул, Булган, Увс аймгийн Онцгой байдлын газрын  удирдлагуудад олон улсын стандарт нэвтрүүлсэн “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г гардуулан өгч, амжилт хүслээ.

Онцгой байдлын байгууллага нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14