Dark Light
Нийгэм | 2022-07-07

Цэргийн албан хаагчдыг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цэргийн гавьяаны одонт, БНМАУ-ын баатар, хурандаа генерал ЖЛхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгалийн үзэсгэлэнт газраар аялах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр дайчид шинээр ашиглалтад орсон “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцаж, орон нутгийн үзэсгэлэнт байгаль  "Ёлын ам", "Мухар шивэртийн ам"-аар зочилж, нэг өдрийг мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрөөсөн юм. 

      Дайчид байгалийн үзэсгэлэнд саатахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд ойролцоох орчны хог хаягдлыг цэвэрлэж, олс таталт, хөгжөөнт буухиагаар өөр хоорондоо өрсөлдөж, “Хорхог” хийж үдийн зоог барив. 

      Ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал хугацаат цэргийн алба хаагчид руугаа чиглэсэн энэхүү арга хэмжээг цаашид хэвшүүлж, жил бүр зохион байгуулна гэдгээ илэрхийлээд чөлөөт цаг, амралт нь дайчдын хамт олонсог уур амьсгалыг улам бэхжүүлдэг давуу талтайг онцоллоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14