Dark Light
Нийгэм | 2022-07-07

Ш. Доржсүрэн: "Тамгагүй төр" жүжиг намайг тамгалж өглөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол улсын гавьяат жүжигчин Ш. Доржсүрэн: “Би ер нь хэнэггүй юм байна. Олон жил урлаг, уран бүтээлдээ бүх анхаарлаа зүрх сэтгэлээ зориулсан олон ч хүмүүстэй хамтарч ажиллалаа. Ээж минь энэ шагналыг их хүсэж байсан юм байна. Ээжийг баярлуулж байгаад баяртай байна. Миний эхнэр маань үргэлж миний ард байдаг бас их баярлаж байна.  Монгол улсын төр гэдэг ямар сүр хүчтэй түүний ард  монголын ард түмэн гэж байдаг. Монголын ард түмэн маань ямар их сэтгэл дэвсэж , хайрлаж  хүндэтгэж, итгэл хүлээлгэж байгаад  итгэлийн  хөсөрдүүлэхгүй дааж явна гэх хэлмээр байна. Хамгийн сүүлд тоглосон дүр маань Б. Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр жүжиг” энэ жүжигт тоглосон хамтран бүтээсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлэх ёстой. Тамгагүй төр жүжиг намайг тамгалж өгсөн гэж хэлж болно. Түүний үндсэн дээр Монгол улсын гавьяат цол тэмдгээр шагнагдлаа. Шагнал аваад сэтгэл ханаад, хөөр дэвэргэхээс илүү надад илүү том ачаа үүрүүлж байна. Улам илүү итгэл хүлээж байна” гэв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14