Dark Light
Нийгэм | 2022-07-07

Хүндэт медалиар шагнагдсан албан хаагчдын шагналыг гардууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахмад ажилтан, албан хаагчдад медаль, үнэмлэхийг нь гардуулан өгөх ёслол ШӨХТГ-ын хуралдааны танхимд өнөөдөр боллоо. Ойн медалиар шагнагдсан ахмад ажилтан, албан хаагчдад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, ШӨХТГ-ын Орон тооны гишүүн Д.Отгонсүрэн нар шагналыг гардууллаа.

Мөн үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун гэрчилгээг гардуулан өгч баяр хүргэлээ. ШӨХТГ-нь байгуулагдаад 18 жил болж буй бөгөөд Өрсөлдөөний байгууллагыг бэхжүүлэн хөгжүүлэх, шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хүндэт дэвтэр”-т бичиж мөнхөлдөг юм.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14