Dark Light
Нийгэм | 2022-07-07

ШӨХТГ-ын ээлжит хуралдаан хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр ШӨХТГ-ын хуралдааны танхимд боллоо. Хуралдаанаар Улаан буудайн гурилын зах зээлийн судалгаа, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийг дагнасан хэрэглээний төмөр замын зах зээлд зүй ёсны монополиор тогтоох, “Монголын ипотекийн корпораци ОССК” компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон судалгааны үр дүнд үндэслэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх санал зөвлөмжийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багт байрлалтай 27 км урттай дагнасан хэрэглээний төмөр замын зах зээлд зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоолоо.

-Улаан буудайн гурилын зах зээлийн судалгааг хийж, тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын үйлдвэр, импортлогч аж ахуй эрхлэгчдийн зах зээлд эзлэх хувь, зах зээлд үзүүлэх хүч зэргийг тооцоолсон. Уг судалгаагаар зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзлэх буюу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй байна.

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн төвлөрлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогын зөвлөмжийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг дэмжлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22