Dark Light
Нийгэм | 2022-07-07

Хориглосон газруудад зөвшөөлгүй дрон нисгэсэн тохиолдолд шийтгэл оногдуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нисгэгчгүй нисэх биет /дрон/ ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд
Нисгэгчгүй нисэх биет / дрон/ ашиглах хүн, хуулийн этгээд та бүхэн иргэний нисэхийн дүрмийн инд-101.205, инд-101.207, инд-101.211, инд-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох д.сүхбаатарын талбай, төрийн ордон, “маршал” харш, их тэнгэр цогцолбор, төв цэнгэлдэх хүрээлэн, хүй 7-н худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.
07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд дээрх газруудад дрон нисгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо”-нд албан бичгээр хандсаны дагуу төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгоно.
Дээрх хориглосон газруудад зөвшөөрөлгүй дрон нисгэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулна.

Эх сурвалж: Төрийн тусгай хамгаалалтын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22