Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга Т.Батцэцэг нар өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга М.Нямдаваа нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтаар талууд өмнө байгуулагдсан хамтран ажиллах санамж бичгийн шинэчлэх нь зүйтэй гэдэгт байр суурь нэгдлээ. Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат ШӨХТГ-ын зарласан 3 сая 400000 Орон тооны бус байцаагч санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд МҮЭХ-ны 200000 гаруй гишүүд Шударга өрсөлдөөнийг дэмжих, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудлаар зөрчил мэдээллийг уламжилж Орон тооны бус байцаагчаар ажиллах болно гэдгээ хэллээ. Мөн цаашид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт, судалгааны ажилд хамтран ажиллахын зэрэгцээ орон нутагт хууль тогтоомж сурталчлах чиглэлээр сургалт сурталчилгаа хийх, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахаар боллоо.
Нийгэм | 2022-07-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




