Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Байгаль орчны салбарыг хөгжүүлэх үйлсэд эзэмшсэн мэргэжил, хөдөлмөр зүтгэлээ зориулсан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.Энэхүү шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр гардууллаа.
Монгол улсын Гавьяат ажилтан тэмдгээр: Д.Энхсайхан
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Ж. Цогтбаатар Г. Цэдэндаш
Алтан гадас одонгоор: Ч. Доржсүрэн, О. Жаргал
Хөдөлмөрийн хүндэт медалиар: З. Оюунтуяа нар шагнагдав.
Төрийн дээд одон, медалиар шагнагдсан хүмүүст Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар хүндэтгэл үзүүлж, баяр хүргэв.
АДМИН








Нийгэм


