Dark Light
Нийгэм | 2022-07-08

Бизнес эрхлэгчдийг Европын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Европ, Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхим /EuroChamber Mongolia/-ын Гүйцэтгэх захирал Томаш Бравенецтэй ажил хэрэгч уулзалт хийлээ. 

Талууд EuroChamber-ын Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хийсэн судалгаа, зөвлөмж Засгийн газрын бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаар санал солилцож, Монголын бизнес эрхлэгчдийн Европын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, дэмжих зорилгоор хамтран B2B уулзалт зохион байгуулахаар тохиролцов.

Дэд сайд С.Наранцогт Европ, Монголын харилцааг өргөжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилладаг EuroChamber-т талархал илэрхийлэн, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамнаас хариуцсан чиг үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22