Dark Light
Нийгэм | 2022-07-08

Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгслөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы Нара хотод энэ ням гарагт болох хууль тогтоогчдын сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлаар явж байсан Ерөнхий сайд асан Абэ Шинзо эмнэлэгт нас барсан болхыг Либерал Ардчилсан намын эх сурвалж болон NHK сувгаар мэдээллээ.

Абэ Шинзо нь Япон улсын түүхэн дэх хамгийн удаан хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайд байсан юм. Намынхаа хамгийн том бүлгийг толгойлж, өнөөгийн Ерөнхий сайд Фумио Кишидаг хөшигний араас удирдаж байсан гэж үздэг.

41 настай этгээд гэртээ хийсэн буугаар Ерөнхий сайд асны хүзүү, цээжин тус газар буудсаны дараа нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэн, цус сэлбэсэн тухай сүүлд мэдээлсэн юм. Япон улсад төрийн өндөр албан тушаалтныг галт зэвсгээр хороосон нь ард иргэдийг төдийгүй олон улсыг багагүй цочирдуулсан үйл явдал боллоо.

Эх сурвалж: ВВС 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22