Dark Light
Нийгэм | 2022-07-08

Зээлийн мэдээллийн санд тохируулга хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орж, авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулгыг хийлээ.
Үүнээс гадна, цаашид Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний (IPTV, интернэт, суурин утас) төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22