Dark Light
Нийгэм | 2022-07-08

Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ. Тэрээр: 

"Монголчууд бидний дотно анд нөхөр, Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ харамсалтайгаар амь үрэгдсэнд Японы Засгийн газар, ард түмэн, түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр Монгол Улсын хөгжил дэвшил, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад нэн чухал үүрэг гүйцэтгэснийг санан дурсаж байна.

Энэ хүнд цаг үед бид Японы ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байх болно" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22