Dark Light
Нийгэм | 2022-07-09

ACE нийгэмлэгтэй хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий Сингапурын гарааны бизнесийн эко системийг бүрдүүлэгч, тэдгээрийн эрх ашгийг төлөөлдөг худалдааны гол байгууллага болох ACE (Action Community for Entrepreneurship) нийгэмлэгийнхэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын гарааны компаниудын хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан туршлага судлах, шинэ технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
ACE нь Засгийн газар болон гарааны бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэднийг дэмжих, өргөжүүлэх, томоохон аж ахуйн нэгжүүдийг бий болгох зорилготой байгууллага юм. Энэхүү байгууллага нь Сингапурын гарааны бизнесийн тогтвортой эко системийг бий болгохыг зорьж ажилладаг бөгөөд гарааны бизнес, корпорац, дээд боловсролын байгууллага, эрсдэлийн капитал, олон нийтийн гэсэн таван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
ACE-ийг 2003 онд Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яам үүсгэн байгуулсан. 2000 гаруй гишүүн, 1300 орчим гарааны бизнес эрхлэгчтэй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22