Усны сан бүхий газрын орчны бохирдлыг бууруулах Сайдын албан даалгавар гаргаж усны гаазр албан хаагчдыг 21 аймагт томилон ажиллаж байна
-Үндэсний их баяр наадмыг угтсан их цэвэрлэгээг өглөөний эхлүүлэн Хэрлэн сумын ЗДТГ-ын ажилтнууд хяналт тавьж, Өндөрхаан тохижилтын газар хог тээвэрлэх 10 автомашин гарган ажиллалаа.
-Ажлын хүрээнд Хэрлэн сумын ЗДТГ-аас Чингис хотод үйл ажиллагаа явуулж байгаа 43 төрийн байгууллагын 900 гаруй албан хаагчдыг хамруулан хотын ар талд хогийн цэг хүртэл 20 км кв талбайд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулав.
-Өнгөрсөн хаврын их цэвэрлэгээнээс хойш хийссэн хуванцар сав, гялгар уут хог хаягдлыг ийнхүү түүвэрлэн цэвэрлэж байгаа бөгөөд хот Өндөрхаан Тохижилтын Газар шинэ хогийн цэгийг хашаажуулж, хуучин хогийн цэгийг дарж булшлах ажлыг гүйцэтгэлээ.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Хэнтий аймагт ажиллав.
-Аймгийн Засаг даргын зүгээс:
Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр Усны сан бүхий газрын орчны бохирдлыг бууруулах төлөвлөгөө баталсан.
-Бүх сумдын Засаг дарга нарт Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаал, аймгийн Засаг даргын төлөвлөгөөг хүргүүлж, орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгон ажиллаж байна.
-Мөн Хэрлэн сумын Засаг дарга, Баянхутаг сумын Засаг дарга, БОАЖГ-ын дарга нартай уулзаж, Хэрлэн голын СГЗ-ын ахлах мэргэжилтэн, БОАЖГ-ын ус, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн, Хот тохижилтын газрын зохион байгуулагч нарын хамт Хэрлэн гол орчмын иргэдийн амарч, зугаалдаг газруудаар явж хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тогтоохоор ажилласан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Нийгэм | 2022-07-09
Сэтгэгдэл бичих