Dark Light
Нийгэм | 2022-07-09

Дотоодын цэргийн Штабт төрийн дээд "Сүхбаатарын одон" гардууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн штабт Төрийн дээд “Сүхбаатарын одон” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2022.07.09/ Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жагсаалын талбайд боллоо.
Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын болон Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмадын холбооны тэргүүн, хошууч генерал Ч.Амарболд ахмад ажилтан, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14