Dark Light
Нийгэм | 2022-07-09

Энхийг сахиулагчидтай цахим уулзалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнтэй цахим уулзалт зохион байгууллаа.
       Тодруулбал, UNMISS ажиллагааны Өмнөд секторын штабын дарга, Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр, 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат тэргүүтэй бие бүрэлдэхүүн тус цахим хуралд оролцсон юм.
         Хурлын эхэнд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүн газар орны цагийн байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, батальоны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэсэн. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын мандатад заагдсан үүргүүдээ гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээл болон үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлаар энхийг сахиулагчидтай ярилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн юм.
        Тэрбээр ярианыхаа төгсгөлд удахгүй тохиох гэж буй Үндэсний их баяр наадмын мэндийг цэнхэр дуулгатнуудад дэвшүүлж, энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14