Dark Light
Нийгэм | 2022-07-09

Төрийн дээд одон, медаль гардууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр, наадмыг тохиолдуулан өнөөдөр /2022.07.09/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар олгож буй төрийн дээд одон медаль, салбарын болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдөр төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, хүндэт тэмдгээр шагнагдаж буй та бүхэндээ зам, тээврийн салбар, яам, сайдын зөвлөл, мөн хувийн зүгээс чин сэтгэлийн халуун  баяр хүргэе. Салбартаа чин үнэнчээр зүтгэж,  хийсэн, бүтээснээрээ үнэлэгдэж байсан бол өнөөдрөөс та бүхэн Монголын төрдөө үнэлэгдлээ. Та бүхэнд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг дахин хүргэе. Сайхан наадаарай” хэмээн хэллээ.
“Гавьяат тээвэрчин” цолоор Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Галт тэрэгний ахлах диспетчер  Ж.Бат-Эрдэнэ, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээвэрчдийн ахмадын хорооны дарга Ц.Содов, “Тэ-Бэ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Тэрбиш,  “Жийпсервис” ХХК-ийн зөвлөх инженер Ц.Даваа, “Чандмань-Илч” ХХК-ийн Иххэт албаны хашаат худгийн уурхайн жолооч А.Дагва, “Болд” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Болдбаатар, “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор МИАТ ТӨХК-ийн Газрын үйлчилгээний ерөнхий менежер, хэлтсийн дарга Г.Алтантуяа, Гавьяат эдийн засагч цолоор Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Төлөвлөлт, эдийн засгийн албаны инженер-эдийн засагч С.Энхтуяа, “Гавьяат багш” цолоор Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ахмад ажилтан Л.Цолмон, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Төмөр замын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн Л.Сэнгээ нарыг тус тус шагнав.
Хөдөлмөрийн хүндэт медалиар ЗТХЯ-ны архивын эрхлэгч Д.Дэлгэрмаа, мэргэжилтэн Д.Батхүү, шинжээч Д.Бодьсайхан, шинжээч Т.Мягмарсүрэн, мэргэжилтэн Б.Ууганбаяр, МИАТ ТӨХК-ийн хууль, эрхзүйн газрын захирал Н.Гантулга, зорчигч үйлчилгээний хэлтсийн ачигч Л.Баярмагнай, санхүү, гадаад хэлтсийн мэргэжилтэн С.Пүрэвсүрэн, зорчигч үйлчилгээний хэлтсийн ачигч Д.Авирмэд нарыг шагналаа.
Салбарын шагнал болох "Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан Б.Эрдэнэчимэг,  “Тэргүүний замчин” хүндэт тэмдгээр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын төлбөр хураагч Л.Цэнд-Аюуш,“Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “МИАТ” ТӨХК-ийн Марктенгийн хэлтсийн дарга А. Энхтуяа, “МИАТ” ТӨХК-ийн Бүртгэгч Деспетчер Ж.Мөнхжаргал,“Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Автобус”-1 баазын ахмад тээвэрчин Д.Ганхуяг,  Монголын Автомашин Мотоциклын спортын механик, жолооч Ц.Нямдоржийг, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн замын дарга Х.Хэрлэн, Зам, тээврийн хөгжлийн яамны өндөр настан А.Пүрэвжав,С.Жамц, Ж.Сэрээтэр, Ч.Лхагвасүрэн, Ш.Ганхуяг, А.Зоригтбаатар, Ц.Энхбаяр, З.Цэрэнчимэг, Н.Оюунбилэг, Л.Оюунбилэг, Г.Баттуяа, С.Арслан, Д.Энхтуяа, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн авто тээврийн төвийн жолооч Л.Төмөрбаатар, МИАТ ТӨХК-ийн Техникийн үйлчилгээний хэлтсийн дарга Ю.Золжаргал, МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн билет бичигч Д.Туяа, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн татах хэсгийн машинч Б.Бадрах,  нарыг тус тус  шагнав.



Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14