Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Энхтүвшин:"Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарч баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллаж, эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангаж ажиллана. Ингэхдээ долдугаар сарын 11-18-н хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж 10:00-15:00 цагийн хооронд ажиллана" гэлээ.
Нийгэм | 2022-07-09
Сэтгэгдэл бичих