Сумын баяр наадмын үеэр засаг дарга нь иргэнтэй зодолдож буй тухай бичлэг цахим орчинд тархсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:
2022.07.07-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын баяр наадмын үеэр тус сумын Засаг дарга Б багийн дарга Я.Э нар нь үл ойлголцон маргалдаж олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдсан зөрчлийг Төв аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг шалгаж байна.