Dark Light
Нийгэм | 2022-07-10

Цэргийн ёслолын жагсаалд 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцлоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр монгол  төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд боллоо. Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг 14 байгуулагын 4000 гаруй алба хаагч, Техникийн ёслолын жагсаалаар Зэвсэгт хүчний 13 анги салбарын 70, Төрийн цэргийн байгууллагын 30, нийт 100 гаруй техникийг танилцуулсан юм. 

Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаныхан, ахмад дайчид, нийслэлийн ард иргэд, хүүхэд залуусын төлөөлөл үзэж сонирхлоо.

Цэргийн ёслолын жагсаалыг  ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал С.Ганбямба командалсан бол тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын дарга, хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт нар ажиллалаа.

Энэ жилийн "Төрийн далбааны өдөр"-өөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас оролцсон салбаруудын дунд “Тэргүүний жагсаалч удирдлага, байлдааны тугийн бүрэлдэхүүн”, “Тэргүүний жагсаалч салбар”, “Тэргүүний жагсаалч эгнээ”-г анх удаа шалгаруулснаараа онцлог боллоо. Мөн Батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн эхлэл болсон дөрвөн төрлийн 25 техникийг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулан анх удаа олон нийтэд танилцууллсан нь урд урдны жилүүдийнхээс бас нэгэн онцлог болсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14