Dark Light
Нийгэм | 2022-07-10

Өгийнуурт хийлдэг завь хөмөрч, 1 иргэн амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн “Урд мэргэн ташаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т Өгийнуур руу 18:00 цагийн орчим 1 хүн хийлдэг завьтай ороод завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 7 км замыг туулан явах замд тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч осолдсон иргэн Э /35 настай, эрэгтэй/-ын цогцос нуурын мандал дээр хөвж гарч ирснийг 19:50 цагт эрэг дээр гаргасан тухай 19:55 цагт мэдээлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22