Dark Light
Нийгэм | 2022-07-11

Тээврийн цагдаагийн 580 алба хаагч хотод үүрэг гүйцэтгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат: "Наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдал, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад гудамж, замд ажиллана. Үүнд Хүй 7 худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо ороогүй.

Мөн Замын цагдаагийн газраас иргэдийг хөдөлгөөнд оролцож байгаа үед ая тухтай, осол авааргүй зорчуулах үүднээс хяналтын цэгүүд гаргасан. Түүнчлэн хэд хэдэн байршилд зам хаана. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хойно буюу Гандигийн гудамж, урд буюу Нийслэл хүрээ өргөн чөлөөг долдугаар сарын 11-12-нд хязгаарлана. Хязгаарлалттай бүсүүдэд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд, нийтийн тээвэр явна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22