Dark Light
Нийгэм | 2022-07-11

Баяр наадмын өдрүүдэд зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмаар ачаа, тээш тээвэрлэлтийн хэмжээ эрс багасахтай холбогдуулан 2022 оны долдугаар сарын 11-15-ний өдрүүдэд дараах чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй болохыг мэдэгдэж байна. Үүнд:

- Улаанбаатар - Сүхбаатар - Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №271/264-р, №263/272-р галт тэрэг;

- Улаанбаатар- Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №276/275-р галт тэрэг;

- Улаанбаатар - Сайншанд - Улаанбаатарчиглэлийн зорчигчийн №286/285-р галт тэрэг;

- Айраг - Бор - Өндөр - Айраг чиглэлийн зорчигчийн №610/609-р галт тэрэг.

2022 оны 07-р сарын 11-ний өдөр хүртэл бүх чиглэлд тээш, ачаан тээшийг ачиж тээвэрлэх ажлыг дуусгаж, агуулахад ачаа хонуулахгүй болохыг анхаарна уу.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22