Dark Light
Нийгэм | 2022-07-11

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавров баярын мэндчилгээ илгээв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээв.

Тус мэндчилгээнд:

Монгол улсын гадаад харилцааны сайд, эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэг танаа

Эрхэмсэг хатагтай сайд аа!

Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Улаанбаатар хотноо халуун дотноор хүлээн авч, үр дүнтэй хэлэлцээ хийсэн Танд талархал илэрхийлье.

Орос, Монголын улс төрийн яриа хэлэлцээ, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэх нь манай улс, ард түмний язгуур ашиг сонирхол, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилтод нийцэж байна гэдэгт итгэлтэй байна.

Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд эрүүл энх, шинэ амжилтыг хүсье” гэжээ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14