Dark Light
Нийгэм | 2022-07-11

Н.Наранбаатар: Шүүмжлэх нэг нь шүүмжил, тэр чинь хүний эрхийн асуудал

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найрууллаа. Нээлтийн дараа түүний сэтгэгдлийг сонслоо. 

Төрийн соёрхолт Н.Наранбаатар: “Соёлын яам байгуулагдаад үзэгчтэйгээ хийж байгаа анхны наадам хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас завсарласан байсан. Улсын их баяр наадмын нэгэн дээвэр дор хүлээлт үүсгэж хийж байгаадаа баяртай байна. Би хэн юм бэ? Гэдэг асуултаар наадмын нээлт эхэлдэг. Төгсгөлд нь би бол Монгол хүн гэж төгсдөг. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг илэрхийлэхийг зорилоо. Төрийн статустай байгууллагууд болон рок, попын уран бүтээлчид мөн циркийн хамт олон оролцсон. Цирк бол өөрөө гайхамшиг, циркийн сайхан үзүүлбэрийг наадмын нээлттээ хослуулан үзүүлсэн. Өмнөх гурван жилийн хугацаанд түүхийн соёлыг харуулж байсан. Чингис хааны байгуулсан 150 жил үргэлжилсэн амар амгаланг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн. 

Уулын мод урттай богинотой гэдэг шиг шүүмжлэх нэг нь шүүмжил, тэр чинь хүний эрхийн асуудал. Ер нь хүмүүс маань “Хүнийг шүүмжлэхийн өмнө тэр хүнийг ажлыг хийж үзсэн үү” гэж өөрөөсөө асууж байгаарай. Монгол түмэн минь сайхан наадаарай” гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14