Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гардууллаа.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрдөө үнэлүүлэн шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.