Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 1024 бөх зодоглож байна. Нэгийн даваанд "Улаан бал" нэвтрүүлэг, NTV телевизийн сэтгүүлч, залуу бөх Ч.Лодойсамбуу Төв аймгийн Аргалант сумын харьяат улсын заан Д.Амгаланбаатартай барилдаж өвдөг шороодлоо.
Сэтгүүлч Ч. Лодойсамбуу: “Сая Улсын заан Төв аймгийн Д.Амгаланбаатартай таарлаа. Өөрөө яваад дайраад барилдъя гэж бодсон боловч түрж, хөөж байгаад хөл алдчихлаа. 10 хоногт яаж бөх барилдаж сурах вэ, туршлага дутлаа. Гэхдээ сайхан байлаа. Монгол түмэн минь жилд нэг удаа нэгддэг. Би хэн юм бэ? гэдгээ ойлгодог Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Дэлгэр сайхан наадаарай та бүхэн минь намар эргээд уулзацгаая” гэв.