Dark Light
Нийгэм | 2022-07-11

Хурд хэтрүүлсэн зөрчилд хариуцлагыг газар дээр нь хүлээлгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын баяр наадам, аялал, амралтын бүсэд зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн энэ үед  цагдаагийн байгууллагаас цагийн менежментээр хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 11 ний өдөр тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлсэн 415 зөрчлийг илрүүлж газар дээр нь хариуцлага тооцлоо. Энэ хугацаанд орон нутгийн замд  50 гаруй цэгт 100 гаруй алба хаагч, мөн цагийн менежментийн 89 цэгт 185 алба хаагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Цаашид цагдаагийн байгууллагаас гарч байгаа осол хэрэг түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд учирч байгаа хохиролыг багасгахад анхаарч хурд хэтрүүлэх зөрчилд газар дээр нь хариуцлага тооцон ажиллах болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22