Төв цэнгэлдэх хүрээлэнд:
09:00-11:30 Үндэсний бөхийн барилдаан: Гурвын даваа
09:00-11:30 Өсвөр бөхийн барилдааны гурвын даваа
11:30-14:30 Үндэсний бөхийн барилдаан: Дөрвийн даваа
11:30-14:30 Өсвөр бөхийн барилдааны Дөрвийн даваа
15:00-17:00 Үндэсний бөхийн барилдаан: Тавын даваа
15:00-17:00 Өсвөр бөхийн барилдааны тавын даваа
17:00-18:00 Хурдан морины уралдааны Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах ёслол
Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
18:00-19:30 Үндэсний бөхийн барилдаан: Зургаагийн даваа
18:00-19:30 Өсвөр бөхийн барилдааны зургаагийн даваа
19:30-19:50 Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулал ёслол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.
19:30-20:30 Үндэсний бөхийн барилдаан: Долоогийн даваа
19:30-20:30 Өсвөр бөхийн барилдааны долоогийн даваа
20:30-20:40 Үндэсний бөхийн барилдааны "Начин", "Xарцага" цолны батламж гардуулах ёслол
Үндэсний бөхийн барилдаанд "Начин, харцага" цолны болзол хангасан бөхчүүдэд MУ-ын Ерөнхийлөгч батламж гардуулна.
20:40-20:50 Аваргуудад хүндэтгэл үзүүлэх
20:40-21:30 Үндэсний бөхийн барилдаан: Наймын даваа
21:30-21:40 Үндэсний бөхийн барилдааны "Улсын заан" цол гардуулах ёслол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд "Улсын заан" цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.
21:40-22:00 Үндэсний бөхийн барилдаан: Есийн даваа
22:00-22:10 Үндэсний бөхийн барилдааны "Улсын гарьд" цол гардуулах ёслол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд "Улсын гарьд" цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.
22:00-22:30 Үндэсний бөхийн барилдаан: Арвын даваа
22:30-22:40 Үндэсний бөхийн барилдааны Түрүүлж, үзүүрлэсэн бөхөд цол, батламж гардуулах ёслол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.
22:40-23:00 Үндэсний Их Баяр Наадмын хаалтын арга хэмжээ
- 3D үзүүлбэр - Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлнэ. - 3D үзүүлбэр - Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол
Хүй долоон худагт:
07:00-11:00 Үндэсний хурдан морьдын уралдаан: Соёолон нас
09:00-18:00 “Хөхүүрийн айраг” наадам
10:00-21:00 “Соёлын наадам”
12:00-14:00 Үндэсний хурдан морьдын уралдаан: Даага
22:00-00:00 “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн
Сурын талбайд:
08:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг
12:00-14:00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг
14:10-14:30 Үндэсний сурын түрүү тодруулах 16 харваачийн шигшээ харваа
15:10-15:20 Үндэсний сурын түрүүд цол, шагнал гардуулах ёслол
Шагайн асарт:
08:00-11:00 Үндэсний шагайн харвааны хагас шигшээ тоглолт
11:00-14:00 Үндэсний шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт
14:00-15:30 Үндэсний шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах ёслол