Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гурвын даваа үргэлжилж байна.
Тус даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нутгийн бөх болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, аймгийн арслан Д.Алтанцоожд өвдөг шороодлоо.