Dark Light
Нийгэм | 2022-07-12

Хүй 7 худаг чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалтай болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас Хүй долоон худаг руу салдаг уулзвараас хойд чиглэл, 61-ийн гарам хүртэл нэг чиглэлийн зохион байгуулалтад оруулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Эдгээр тээврийн хэрэгслийг буцааж, Улаанбаатар руу чиглэх үед хойноос урагшаа нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм байна. Одоогоор хэдэн цагаас хөдөлгөөний урсгалыг хэвийн болгох нь тодорхойгүй байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж, ямартай ч үдээс хойш хүртэл нэг урсгалаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22