Монгол улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х. Баянмөнх: "Хоёр жил хүлээж байж энэ жил 100 жилтэй золгож байна сэтгэгдэл өндөр байна. Жил болгон сэтгэлээ сэргээж, хийморио дээдэлдэг үндэсний их баяр наадам маань нэг жил өнжсөн, их санасан байна. Үндэсний их бөхийн барилдаанаа үзээд суух их сайхан байна. Монголын ард түмэн өвөг дээдсээс уламжлан үлдээсэн соёл, наадмаар жил бүр бахархаж баярладаг. Дэлхийд байхгүй монгол наадам шүү дээ. Амьд байвал улсын наадам үзнэ гэж их Д. Нацагдоржийн үг байдаг шүү дээ. Үндэсний дээл, хувцсыг өмсөн, хамаг сэтгэл зүрхээрээ баярлаж байгаа тэгж ч баярлуулах ёстой. Жилд нэг удаа ингэж баярлаж ард түмэн минь оюун санааны бөгөөд өв соёлын том хувьсгал хийдэг. Тавын давааны өмнө цолоо дуудуулж, зодог тайлна.
Сэтгэл санаа амгалан тайван байж, хойтон жилийн баяр хүртэл хүч нэмж, оюуны баялагаараа бахархаж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн наадаарай" гэв.