Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын хурдан дааганууд барианы зурхайд орж ирлээ.
Хурдан дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага түрүүллээ. Дааганы уралдаанаар үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өндөрлөж байгаа юм.