Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна. Наадмын бөхийн барилдааны үеэр Дархан аварга А.Сүхбатаас цол эрэмбэний талаарх асуудлыг тодрууллаа.
Дархан аварга А. Сүхбат: “Эрийн гурван наадам Монгол хүний генд сууж өгчээ. Үндэсний их баяр наадмыг хоёр жил өнжсөн энэ жил өргөн дэлгэр хийж байгаад сайшаалтай баяртай байна. Том ойдоо бэлдэж 2 жилийн хугацаанд бэлтгэл хийсэн гурав давах дайны бэлтгэл хийсэн гэж бодож байна. Монгол бөхийн уламжлалт бөхийн барилдааны дотоод зохион байгуулалт төгс болчихсон. Цол, эрэмбийн асуудал жижигхэн юм шиг харагдаж байгаа байх. Хор уршигтай нь ёс уламжлалаа эвдэхдээ байгаа юм. Дараа дараагийн залуусаа ийм байдалд оруулж болохгүй үүний төлөө би зогсдог. Монгол бөх зарим нэг талаараа хоцрогдоод байгаа нь үнэн. Үүнийг засаж, залруулах гарц гаргалгааг хайх нь зүйтэй. Улсын том цол авсан бөхчүүд дараа үедээ зааж, сургах, өртэй байдаг энэ үүргээ биелүүлэхийн төлөө явна. Ирэх жилийн наадамд зодоглох эсэхээ хэлж мэдэхгүй байна” гэв.