Dark Light
Нийгэм | 2022-07-12

Улсын баяр наадмаар түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүл, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулж байна.

ХЯЗААЛАН НАС

1 дүгээр байр: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Данзандоржийн Одхүүгийн зээрд хязаалан (уралдаанч Энхбаатарын Зол-Эрдэнэ, 12 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Төв аймгийн Баянхангай сумын уяач Ламжавын Пүрэвдоржийн хээр, саран дэвсгэртэй туухай (уралдаанч Бямбатын Батхүү, 10 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Хаянхярваагийн Гарьдмагнайгийн хээр, сартай зоос (уралдаанч Алтансүх овогтой Ууганбаатар, 8 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд, гүл шар (уралдаанч Төмөрсүхийн Энгүүн, 10 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Бурхан Пунцагийн Түмэндэлгэрийн хамар цагаан хээр, дөлтэй хүрээтэй загас (уралдаанч Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, 10 настай, эрэгтэй)

ШҮДЛЭН

1 дүгээр байр: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд (уралдаанч Цогтбаатарын Пүрэвбаатар, 12 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Далайн Батбаярын хул (уралдаанч Буянтогтохын Баттөр, 8 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн халтар (Пүрэвсүрэнгийн Чингүүн, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хонгор халзан (уралдаанч Цагаанчулууны Улаанхүү, 12 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Монгол Улсын Манлай уяач Балдоржийн Баярдоржийн  хээр морь (уралдаанч Батбаярын Баттулга, 11 настай, эрэгтэй)

АЗАРГА

1 дүгээр байр: Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр (Уралдаанч Буян-Оршихын Энхбаяр, 11 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Х.Аминхишигийн 17 дугаартай хүрэн халзан (Уралдаанч Хашчулууны Баярбаясгалан, 12 настай, эрэгтэй)

3  дугаар байр: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы 800 дугаартай зээрд халзан ( Уралдаанч Цогтбаатарын Пүрэвбаатар, 12 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Ууганбаярын 301 дугаартай хүрэн (Уралдаанч Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Монгол Улсын манлай уяач Гончигбатын Батболдын 1 дугаартай халтар (Уралдаанч Батын Хүслэн, 9 настай)

ИХ НАС

1 дүгээр байр: Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач Сүрэнжавын Энхтөрийн 171 дугаартай дүүгүүр хээр (Уралдаанч Эрдэнэчимэгийн Ганбат, 11 настай эрэгтэй)

2 дугаар байр: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Монгол Улсын манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн халтар  (Уралдаанч Алтансүхийн Ууганбаатар 8 настай эрэгтэй) 

3 дугаар байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан (Уралдаанч Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан (Уралдаанч Лхагвадоржийн Билэгбаатар, 9 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун (Уралдаанч Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй) тус тус эзэллээ.

СОЁОЛОН

1 дүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар (Уралдаанч Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй),

2 дугаар байр: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач, аймгийн алдарт уяач Будын Отгонсэлэнгийн саарал (Уралдаанч Бэгзжавын Баттөгс, 10 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач, аймгийн алдарт уяач Намжилдоржийн Нацагдоржын хээр халзан (Уралдаанч Амарсайханы Батгэрэл, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Зоригтбаатарын Жавхлангийн хүрэн (Уралдаанч Буянтогтохын Баттөр, 8 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Архангай аймгийн Хотонт сумын уяач Монгол Улсын манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан (Уралдаанч Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

ДААГА

1 дүгээр байр: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага (Уралдаанч Дулмаагийн Төгөлдөр. 13 настай),

2 дугаар байр: Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын хүрэн даага (Уралдаанч Баттогтохын Батболд. 11 настай),

3 дугаар байр: Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын халтар (Уралдаанч Батболдын Баттөгөлдөр. 12 настай),

4 дүгээр байр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдарт уяач Пүрэвдоржийн Даваанямын хээр халзан (Уралдаанч Уранцэцэгийн Ананд. 8 настай),

5 дугаар байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цэдэндамбын Эрдэнбаярын хүрэн даага (Уралдаанч Мөнхзулын Адистаа. 10 настай).

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14