Dark Light
Нийгэм | 2022-07-12

Түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 6 насны нийт 1500 гаруй морьд уралдаж, төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөлөө. 

Адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 202 азарга шандас сорьсноос Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Б.Нямжавын хээр, Хурдан их насны морьдын уралдаанд 330 хүлэг тоосоо өргөснөөс  

Баянхонгор аймгийн Баацагаан сум, С.Энхтөрийн "дүүгүүр" хээр, соёолон насанд 250 соёолон уралдсанаас Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Б.Энхбаярын халтар, хязаалан насанд 306 хязаалангаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Д.Одхүүгийн зээрд, 

шүдлэн насанд 233 шүдлэнгээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, П.Батсайханы тогоруу зээрд, дааганы уралдаанд 284 даага тоосоо өргөснөөс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат,  Б.Болдбаатарын хээр түрүү магнай болж торгон жолоо өргүүллээ. Мөн энэ жилийн наадмын хурдан дааганы уралдааны  "баян ходоод"-нд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Л.Эрдэнийн хээр даага орсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14