Монгол Улсын гавьяат жүжигчин нэрт дуучин Мягмарын Бямбажав тэнгэрийн орныг зорьжээ.
"Оройтсон бороо", "Хүмүүс ээ амьдрах сайхан", “Мартагдашгүй хайр”, "Үй зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ" зэрэг дуунууд та бидний сэтгэлд хэдийн хоногшсон байдаг билээ. Гайхамшигт хоолой,эгэл даруухан төрх тань дуунд хайртай Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.