Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Гадаадын жуулчдын Монгол орныг зорин ирдэг гол зүйл нь Үндэсний их баяр наадам юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг ажиллагааг үзэхээр 5-6 мянган жуулчин бүртгүүлснээс 2 500 нь үзсэн байна.
Баяр наадмын үеэр Хүй долоо худагт 20 гаруй хүүхэд, залуучууд сайн дураар нэгдэн гадаадын зочид, жуулчдад орчуулга хийжээ.