Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг үерийн далангаар үерийн ус орж ирж байна гэсэн дуудлага 7 сарын 10-ны өдрийн 18:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Ховд АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд, Жаргалант сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд Бичигт, Наран, Рашаант багийн нийт 32 гэр, 18 байшин, 2 агуулах усанд автсаныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.
Нийгэм | 2022-07-14
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








