Dark Light
Нийгэм | 2022-07-14

Э. Батмагнайн начин цолыг хоёр өрөө орон сууцаар мялаалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат "Алтан Тайж" группийн захирал Э.Сайнбаяр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадамд бүх даваандаа тунан барилдаж, хамгийн залуудаа улсын начин цол хүртсэн Э.Батмагнайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр залуу начныг "Алтан Тайж" ХХК-ий охин компани болох "МАЗИР Прожект" ХХК-ийн бөх болгож, цаашдын нь тэмцээн уралдаанд явахад нь дэмжлэг туслалаа үзүүлэхээр боллоо.
"Мазир Прожект" ХХК нь залуучуудад зориулсан орон сууцаа ойрын 10 жилийн хугацаанд есөн дүүрэг, 21 аймагт барих зорилготой ажиллаж байгаа томоохон үндэсний хэмжээний төсөл юм. Энэ төслөөс хамгийн эхний ээлжийн 2022 онд ашиглалтад орох Мазир-Хан-Уул төслөөс хоёр өрөө орон сууцаар мялаалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22