Dark Light
Нийгэм | 2022-07-15

Улсын аварга О.Хангайн намтар ба амжилт

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Оргихын Хангай нь өдгөө 1990 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Түүний аав Оргих улсын аварга тариаланч, ээж Баярлах нь нярав хийдэг аж. Ээж, аав нь аль аль нь бөхийн удамтай. Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг.  О.Хангай нь айлын ганц хүү бөгөөд Ховд аймгийн Манхан сумын Н.Дэлгэртуяа гэх бүсгүйтэй гэрлэсэн. Тэд арван жилдээ танилцаж, оюутан болоод үерхэж эхэлжээ.

Түүний амжилтаас дурдвал:

-2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн.

-2019 АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

-2020, 2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.

-2022 АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн. Аймгийн наадмын дэвжээнд

-2012 Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.

Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.

-2013 Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

-2017 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн.

Тэрээр бөхийн карьер 2010 онд эхэлжээ. Тэр жил ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байсан тэрээр сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цолыг хүртсэн байна. О.Хангай нь допингийн асуудлаар хүчтэй дуугарсаар ирсэн бөх. Тэрээр допингийн эсрэг акцын эхлэлийг улсын харцага О.Хангай тавьж, түүнтэй олон бөхчүүд санал нийлж, дэмжиж байсан удаатай.

Тэрээр допингийн асуудлаар хэд хэдэн санал гаргаж байв. Явцын шинжилгээ тогтмол авах, улсын наадамд дөрвөөс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авах, аймгийн наадмын үзүүр, түрүүний бөхөөс шинжилгээ авдаг болох, шинжилгээ өгөхөд унасан бөх, цагдаа, шүүх, АТГ-ынхныг байлцуулах, допингийн шинжилгээний хариу олон түмэнд ил байх талаар тусгах, допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 3-4 жилээр хасах зэрэг саналыг гаргаж байжээ.

Ийнхүү тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаарх тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож, наадмын есийн даваанд Улсын харцага О.Хангай Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, үзүүр түрүүнд 24 настай Улсын арслан Б.Орхонбаяртай барилдан түрүүлснээр, Улсын аварга цол хүртсэн билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14